Тадей Погачар ТУР ДЕ ФРАНС уралдаанд тав дахиа түрүүллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Олон Улсын мэргэжлийн дугуйн уралдаан Тур де Франс энэ сарын 4-нөөс 26-ныг хүртэл үргэлжилсэн юм. Нийт 21 гарааг 3,245 км замыг 73 цаг, 56 минут, 26 секундэд туулсан Словенийн алдарт дугуйчин Тадей Погачар шар цамцны эзэн гэдгээ дахин нотоллоо.

Өмнө нь 2020, 2021, 2024, 2025 онд аваргалсан Т.Погачар түрүүлсэн тоого дахин ахиулснаар тус тэмцээний түүхэнд тав удаа аваргалсан тав дахь дугуйчин болж байна. 

Хамгийн сүүлд ийм амжилтыг Испанийн нэрт дугуйчин Мигель Индурайн үзүүлж байв. Тэрбээр 1991-1995 оны хооронд таван жил дараалан аваргалснаар түүхэнд нэрээ үлдээсэн тамирчин. Харин Погачарын хувьд дараалан гурав түрүүлж буй мөн л тав дахь дугуйчин юм.

Их Британийн дугуйчин Крис Фрүүм 2015-2017 оны хооронд гурав дараалж байсан түүхтэй.

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийлбэр дүнгээр түүний ард олимпын аварга, Бельгийн Ремко Эвенепул, Мексикийн Исак Дель Торо нар бичигдлээ. Арабын Нэгдсэн Эмират Улсад данстай клубийн нэр дээр уралддаг Дель Торо шилдэг залуу дугуйчнаар тодорч, цагаан цамцны эзэн боллоо.

Уулын замын шилдэг дугуйчнаар Эквадорын Ричард Карапас тодорсон юм. 

зураг
 
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин нийт оноогоор Данийн дугуйчин Мадс Педерсен тэргүүлжээ. Энэ жилийн уралдаанд 27 орны 184 дугуйчин оролцсоноос Бельги хамгийн олуулаа буюу 31 тамирчинтай байв.