Монгол сүмочид гурван зиндаанд түрүүлж, хоёрт нь үзүүрлэв
Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн өнгөрсөн Ням гарагт өндөрлөлөө.
Дээд зиндаанд озеки цолоо эргүүлж авсан сэкивакэ Аонишики сүүлийн өдөр ижил цолтой Атамифүжид өвдөг шороодсон бол ёкозүнагийн болзол сонсоод байсан Киришима Б.Лхагвасүрэн озеки Котозакүраг ялснаар аваргын цомыг 12 даваа, гурван унаатай гурван бөх нэмэлт барилдаан хийх боллоо.
Озеки Атамифүжи, Киришима Б.Лхагвасүрэнг ялсан ч дараа нь Аонишикид өвдөг шороодсон. Украин эр Монгол сүмочийг илүүрхсэнээр Эзэн хааны цомыг гурав дахь удаагаа авлаа.
Сэкивакэ цолтой хоёр тэмцээн дараалан 50 хувийн амжилтаа үзүүлсэн Атамифүжи ирэх сарын тэмцээнээр озеки цолын болзол сонсож байгаа бол Киришима Б.Лхагвасүрэнг дахин нэг тэмцээн харах болсноо Зөвлөл мэдэгджээ.
Жюүрёо зиндаанд дөрвөн бөх 11 даваа, дөрвөн унаатайгаар тэмцээнийг өндөрлүүлсэн. Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц тэргүүлэгч дөрвөн бөхийн нэг байв. Тэрбээр нэмэлт барилдаанд нэг дэвжээний бөх Арашифүжиг ялсан ч Шонанномуид өвдөг шороодсоноор үзүүрлэлээ. жюүрёогийн барууны дөрөвдүгээрт жагсаж буй түүний хувьд ирэх тэмцээнд зиндаа ахих магадлал өндөр юм.
Макүшитад долоон бөх зургаан даваа, нэг унаатайгаар нэмэлт барилдаан хийсэн. Асахифүжи Б.Очирсайхан гурав барилдахад бүгдэд нь ялснаар дөрвөн тэмцээн дараалан түрүүллээ. Ингэснээр тэр хамгийн богино хугацаанд цолтой бөх болж байна.
Санданмэ зиндаанд Тэншёояма Г.Отгонбат долоон даваатай түрүүлэв. Тэрбээр нэмэлт барилдаанд Точимүсашиг ялснаар аваргаллаа. Жонидан зиндаанд Хакүгэцүро А.Сүхбат мөн л долоон даваатай түрүүлсэн билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

