Долоо хоногийн хугацаанд нийслэл хотод гал түймрийн 35 дуудлага бүртгэгдэв

Д.Янжиндулам, ikon.mn
27 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 9, гал түймрийн 35 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 38 иргэний аюулгүй байдлыг хангаж, 29.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас хамгаалсан байна.

Иргэд аялал, зугаалгаар зорчихдоо болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй байдлыг ханган, баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөлөө.
  • Айл, өрхүүд галын аюулгүй байдлаа хангах,
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах,
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг асаахдаа галын аюулгүй байдлыг хангах, бүрэн унтраах,
  • Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, хэвийн ажиллагааг хангах,
  • Аврах зам, гарц, хаалгыг хааж төрөл бүрийн хог хаягдал, бараа материал, эд зүйл хураах, тоног төхөөрөмж байрлуулах, хаалгыг онгойхгүйгээр бэхлэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой Байдлын Газар