ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2026/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Хоолны газар шатаж байна гэсэн дуудлагын дагуу гал түймрийг унтраахаар ажиллаж байна"

Д.Янжиндулам, ikon.mn
2026 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ТБД андууд худалдааны төвийн дэргэдэх барилгад гал түймэр гарсан байна.

Энэ тухай Нийслэлийн Онцгой Байдлын Газраас "Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Старс төвийн 5 давхарт хоолны газар шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр (2026.07.24) 07:59 цагт ирсэн.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Галын тархалтыг 08:35 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна. Хүн галд өртсөн тухай мэдээлэл байхгүй.

Гал унтраах ажиллагааг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна" гэж мэдээллээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ:

  • Өрх гэр, албан байгууллагын галын аюулгүй байдлаа хангах
  • Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах
  • Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтрааж байхыг анхааруулав.