СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сүүлийн гурав хоногт нийслэл хотын орон сууцны хорооллуудад 7 удаагийн гал түймэр гарчээ
iKon.MN
Нийслэл хотын хэмжээнд сүүлийн гурав хоногт орон сууцны хороололд айлын эд зүйл, гал тогооны цахилгаан хэрэгсэл, цахилгааны самбар, хогийн суваг шатсан 7 дуудлага бүртгэгджээ.
Харин 2026 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд орон сууцны хороололд гал түймрийн 293 дуудлага бүртгэгдэж, гал түймрийн улмаас 1 иргэн нас барж, 2 иргэн түлэгдсэн байна.
Иймд Нийслэлийн Онцгой Байдлын Газраас(НОБГ) иргэдэд дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ.
- Өрхийн галын аюулгүй байдлаа хангах
- Цахилгаан хэрэгслийг ашигласны дараа бүрэн унтрааж, шалгах
- Ил гал, чүдэнз, лаа, зул, арц, хүжийг бүрэн унтраах
- Барилгын аврах зам гарцын тэмдэг, тэмдэглэгээг байрлуулах, аврах зам гарцыг чөлөөлж, хэвийн ажиллагааг хангахыг анхааруулав.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

