Цахилгааны урсгал засварын улмаас өнөөдөр 14:00-17:00 цагийн хооронд ГХЯ-ны консулын үйлчилгээ түр ажиллахгүй
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас төлөвлөгөөт урсгал засварын ажил хийхтэй холбогдуулан 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 14:00-17:00 цагийн хооронд Гадаад харилцааны яамны цахилгаан эрчим хүчний хангамжийг түр хугацаагаар хязгаарлахаар мэдэгдсэн байна.
Иймд 2026 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 14:00-17:00 цагийн хооронд Консулын үйлчилгээ түр ажиллахгүй болохыг ГХЯ-наас мэдээллээ.
Иргэд та бүхэн дээрх хугацааг харгалзан Консулын үйлчилгээгээ тухайн өдрийн 14:00 цагаас өмнө авах эсхүл бусад өдрөөр үйлчлүүлэхийг хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
