Төрийн өмчийн ЕБС-ийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг ирэх сарын 17-28-нд E-Mongolia системээр зохион байгуулна

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

2026-2027 оны хичээлийн жилд Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг Улсын хэмжээнд 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс  2026 оны 08 дугаар сарын 28-ны өдрийг дуустал E-Mongolia платформоор  дамжуулан зохион байгуулна.

       Иргэд 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийн үйлчилгээг авахдаа дараах зүйлсийг анхаарна:

  • Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх;
  • Хэрвээ хаягийн шилжилт хөдөлгөөн хийх бол шилжилт хөдөлгөөнийг 8 дугаар сарын 14-ны өдрөөс өмнө баталгаажуулсан байх;
  •  2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 сарын 31-ний хооронд төрсөн 6 настай хүүхэд 1 дүгээр ангийн цахим бүртгэлд хамрагдана.