Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо буюу уулын зам дээр том оврын автомашин мөргөлджээ
IKON.MN
Баянзүрх дүүргийн 11-р хороо Уулын замаар зүүнээс баруун чигт том оврын ачааны автомашин мөргөлдсөний улмаас хөдөлгөөний эрчим ачаалал авсан байна.
Цагдаагийн алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд том оврын тээврийн хэрэгсэл явах боломжгүй болсон тул ачих зөөвөрлөх тээврийн хэрэгсэл ашиглан холдуулж, зам чөлөөлөхөөр ажиллаж байгааг Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-наас мэдээллээ. Тиймээс уулын замаар зорчих иргэд, жолооч та бүхэн өөр зам сонгохыг зөвлөж байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

