ӨГӨГДӨЛ: 11-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

М.Батчимэг, ikon.mn
44 минутын өмнө
IKON.MN

Арваннэгдүгээр сарын эхэн болон хоёрдугаар арван хоногт харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч агаарын температур огцом буурах, цочир хүйтрэх зэрэг үзэгдэл ажиглагдах магадлалтай байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

МЭДЭЭЛЭЛ УНШИХ ЗААВАР: Тухайн сарын олон жилийн дундаж цаг агаарын төлөв ямар байдаг, энэ жил тухайн дунджаас ямар байх талаар мэдээллийг аймгаар хайж харахаас гадна харьцуулсан газрын зургуудыг гүйлгэж үзвэл илүү ойлгомжтой байх болно. Олон жилийн дундаж гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утга юм.