Монгол Улсад энэ он гарсаар 919,104 жуулчин иржээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Монголд ирсэн жуулчдын тоон мэдээллийг Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбооноос танилцуулав.
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 29-ний урьдчилсан статистик мэдээллээр манай улсад 919,104 жуулчин иржээ.
2023–2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ хүрээнд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлэн, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод болон салбарын нийт оролцогчид хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар жилийн зорилтын 91.9 хувьд хүрч, нэг сая жуулчин хүлээн авах зорилт биелэхэд 80,896 жуулчин үлдсэнийг мэдээлэв.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
