Ням гарагаас эхлэн Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3 дугаар буудал хүртэл зорчихоор болов

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн 12, 13 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хүлээгдлийн хугацааг бууруулах, зорилгоор Х:7 “Туул тосгон-Био комбанит-Хангарьд цогцолбор” чиглэлийн замналд өөрчлөлт оруулж Х:7 “Туул тосгон-Био комбинат-Яармагийн 3-р буудал” болгон өөрчлөв.

Уг замналд өөрчлөлт орсноор тухайн чиглэлийн автобус Яармагийн 3 дугаар буудлаас эргэж, автобус хүлээгдлийн хугацаа багасаж байгаа юм.

Энэхүү чиглэлийн өөрчлөлтийг 2026 оны 11 дүгээр сарын 1-н буюу Ням гарагаас эхлэн мөрдөнө.

Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд хүлээн авч, шийдвэрлэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газар