Хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйгээс гурван хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
15 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангаагүйгээс гурван хүний амь нас хохирсон хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн талаар Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээллээ. 

Тодруулбал 

Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулдаг “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас 2026.05.18-ны өдөр шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэж байсан гурван иргэн шороонд дарагдаж нас барсан хэрэг гарсан.

Тус аймгийн прокурорын газраас “Б...” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.С -д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэг (хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох)-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2026 оны аравдугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд Ш.С-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, амь хохирогч нарын ар гэрээс нэхэмжилсэн иргэний нэхэмжлэлийг хангасан болохыг дурдаж, нэг жил, хоёр сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.