УИХ: Т.Аубакир сайдын ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
10:26 2026/10/30
УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Өнөөдрийн хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх санал хураалт явууллаа. Санал хураалтад 95 гишүүн оролцож, 81 нь оролцсоноор Т.Аубакир сайдын өргөн барьсан ажил хийх эрмэлзэлгүй залуусыг "көүч"-тэй болгох агуулгатай хуулийн төслийг УИХ хэлэлцэхээр боллоо.
Үргэлжлүүлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагаж өргөн мэдүүлсэн 22 хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх асуудлаар санал хурааж, гишүүдийн олонх дэмжив.
Мөн УИХ-ын гишүүдийн олонх Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
ШУУД ҮЗЭХ:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
