Капитрон банкны 2026 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлан

СУРТАЛЧИЛГАА
1 цаг 17 минутын өмнө
Сурталчилгаа
Зураг зураг

Капитрон банк ХК нь 2026 оны II улирлын аудитлагдаагүй санхүүгийн тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд танилцуулж байна. 

2026 оны II улирлын санхүүгийн онцлох үзүүлэлтүүд:

  • Банкны нийт актив өмнөх оны мөн үеэс 34.6%-иар өсөж, 3,359.3 тэрбум төгрөгт хүрлээ.
  • Нийт зээлийн багц 1,459.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 19.1%-иар өсөв.
  • Нийт депозит 2,728.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 50.2%-ийн өсөлт үзүүллээ.
  • Өөрийн хөрөнгө 283.7 тэрбум төгрөгт хүрч, санхүүгийн чадавхаа улам бэхжүүлэв.
  • Татварын дараах цэвэр ашиг 14.0 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд үүнд активын чанарын үзүүлэлтүүд сайжирсан нь голлон нөлөөлсөн.

Тайлант хугацаанд Капитрон банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:

  • Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа 48.3% болж, зохистой түвшнээс 23.3 нэгж хувиар давсан;
  • Өөрийн хөрөнгийн хүрэлцээний харьцаа 16.0% болж, зохистой түвшнээс 4.0 нэгж хувиар өндөр түвшинд хадгалагдсан нь банкны эрсдэл даах чадавх тогтвортой, санхүүгийн суурь үзүүлэлтүүд бат бөх байгааг илэрхийлж байна.
  • Тайлант хугацааны өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 4.9%-д хүрлээ.
зураг
 
зураг
 

Монголын банк, санхүүгийн салбарын тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулан, 25 дахь жилийн түүхээ бүтээж буй Капитрон банк нь харилцагч төвтэй үйлчилгээ, хариуцлагатай засаглал, нийгмийн хариуцлагын манлайлал, тогтвортой өсөлтийн зарчмыг эрхэмлэн ажилласаар байна.

Банкны энэхүү амжилт, өсөлтийн замналд итгэл хүлээлгэн хамтдаа хөгжиж ирсэн нийт харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчид болон эрхэм ажилтнууддаа гүн талархал илэрхийлье.

Өнөд дэвжих өсөлтийн түүчээ – 25 жил

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.