Улаанбаатар хотод орж байгаа усархаг бороо завсарлагатайгаар 3 цаг орчим үргэлжилнэ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Улаанбаатар хотод одоогоор орж байгаа усархаг бороо 3 цаг орчим завсарлагатайгаар үргэлжлэн орохоор байна. Үер усанд амархан автдаг газруудад эрсдэл нэмэгдэнэ гэж Цаг уурын байгууллагаас мэдээллээ.
- Гэр хорооллын айл өрхүүд хашаа, байшин, гэрээ борооны ус орохоос сэргийлж суваг шуудуу татах,
- Аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууцны хорооллууд зоорины давхрыг ус орохоос сэргийлэн шуудайтай элсээр хамгаалалт татах, усыг соруулах,
- Бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хараа хяналттай байлгах,
- Голын усны түвшин нэмэгдсэн байгаа тул зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг Нийслэлийн Онцгой Байдлын Газраас сэрэмжлүүлэв.
Харин наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, халуун өдрийн давтамж ихтэй байх урьдчилсан төлөв гарчээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
