Б.Мөнхтамир: "КОП-17" хурлын үеэр зам хаахгүй
Ирэх сарын 17-28-нд Нэгдсэн Үндэстний Байгууллага(НҮБ)-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17) Улаанбаатар хотод болно.
Хурал болох газар нь Дүнжингарав, Нарантуул захын ойролцоо байгаа юм. Иймд түгжрэлийг зохицуулахын тулд эдгээр захын нээх, хаах цагийг өөрчилж магадгүйг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир хэллээ.
Түүнчлэн "Хурал 09:00-18:00 цагт үргэлжилнэ. Иймд захуудын нээх, хаах цагийг "КОП-17"-гийн хурлын эхлэх, тарах цагтай зөрүүлэх боломж бий. Гэхдээ шийдвэрийг нийслэлээс гаргах юм.
Төрийн гурван өндөрлөгийн түвшний хүн ирэхгүй тул авто зам хаахгүй,. Харин шаардлагатай тохиолдолд хөдөлгөөнийг татна" гэж дэд сайд Б.Мөнхтамир хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

