Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн хална
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Маргааш Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Туул голын сав газраар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн өмнөд хэсгээр үргэлжлэн халахыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Иймд болзошгүй наршилт, үер ус, нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
2026 оны 07-р сарын 30-наас 08-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Хур тунадас:
- 30-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 8 сарын 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 2-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур:
- Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж,
- Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус,
- говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +31...+36 градус,
- Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +25...+30 градус,
- бусад нутгаар шөнөдөө +11...+16 градус, өдөртөө +21...+26 градус дулаан байна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

