Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт объектын гал түймрийн 32% нь цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс болжээ

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Он гарсаар улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт объектын гал түймрийн 32.1 хувь нь цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэлтэй байдаг талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Цахилгааны аюулгүй байдал зөрчигдсөнөөс үүдэн гарсан гал түймрийн шалтгаан нөхцөлийн 53.8 хувь ашиглалтын буруугаас, 34.4 хувь нь буруу угсралтаас, 11.8 хувь техникийн гэмтлээс шалтгаалжээ.

Иймд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, хэт ачаалал үүсгэхгүй байх, зориулалтын цахилгааны утас ашиглах, олон хоногоор орон нутагт болон амрахдаа цахилгааны эх үүсвэрийг салгаж аюулгүй болгох зэргээр үүсэж болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, сэргийлэхийг зөвлөж байна.