Ирэх наймдугаар сард халуун өдрийн давтамж ихсэж усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй байна

М.Батчимэг, ikon.mn
3 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наймдугаар сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй байгаа талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Хур тунадас зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөвтэй байгаа аж.

Агаарын температур нэмэгдэж, халуун өдрийн давтамж ихсэх хандлагатай байгаа тул иргэд эрүүл мэнддээ анхаарч, наршилтаас сэргийлэхийг зөвлөлөө. Мөн аялал, зугаалгаар явахдаа гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийн зэрэгцээ усархаг бороо, мөндөр орж, үер усны аюул үүсэх эрсдэлтэй тул тухайн үеийн цаг агаарын нарийвчилсан урьдчилсан мэдээг тогтмол авч ашиглана уу.  

Олон жилийн дундаж /ОЖД/ гэдэг нь ойлгоход хэцүү зүйл огт биш юм. Товчхондоо 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг хэлдэг. Иймд наймдугаар сард олон жилийн дунджаар хэр их хур тунадас ордог, агаарын температур хэд орчим байдаг болон энэ жил тухайн утгаас ямар байх талаар харьцуулж хараарай. 

Сарын эхээр баруун аймгуудын нутгаар сэрүүн байх бол цаашдаа ихэнх нутгаар дулаан байх төлөвтэй

Наймдугаар сарын агаарын температурын ОЖД нь:

  • Баян-Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр +8…+12°C,
  • Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар +20...+24°C,
  • бусад нутгаар +12...+20°C дулаан байдаг байна. 
2026 оны 8-р сарын агаарын температур ОЖД-тай харьцуулахад:  

[Д–агаарын температур ОЖД–аас дулаан,   Н–агаарын температур ОЖД–ийн орчим]

2026 оны 8-р сарын агаарын дундаж температурын урьдчилсан төлөв
8-р сарын агаарын температурын ОЖД
 
ТАЙЛБАР:  
  • Баруун аймгуудын нутгаар. Энэ наймдугаар сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлээр ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол хоёрдугаар арав хоног, гуравдугаар арав хоногийн эхэн хагас үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх буюу зарим үед өдөртөө 300С-ыг давж халах төлөвтэй байна.

    Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байна. 

    Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

    Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байна. 

    Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

    Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар дулаан байх төлөвтэй байна. 

    Агаарын температур нэгдүгээр арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүл үеүдэд ОЖД–аас сэрүүн байх бол нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногт, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас дулаан байх төлөвтэй байна.

Зүүн аймгуудын нутаг, Төвийн аймгуудын зүүн хэсэг, Говийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас ОЖД-аас ахиу орно 

Наймдугаар сарын хур тунадасны ОЖД нь:  

  • Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгийн нутаг, Төвийн зүүн хойд, Хэнтийн хойд, Дорнодын хойд болон зүүн хэсгээр 60–100 мм,
  • Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр 10–20 мм,
  • бусад нутгаар 20–60 мм хур тунадас ордог 
2026 оны 8-р сарын хур тунадас ОЖД-тай харьцуулахад:   

[Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу

2026 оны 8–р сарын нийлбэр хур тунадасны урьдчилсан төлөв
8-р сарын нийлбэр хур тунадасны ОЖД
 
ТАЙЛБАР: 
  • Баруун аймгуудын нутгаар: Энэ наймдугаар сард хур тунадас нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
  • Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас Сэлэнгэ, Төв аймгийн нутаг, Булганы зүүн хэсгээр ОЖД–ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд, хоёрдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, зарим үед борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.
  • Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас нийт нутгаар ОЖД–аас ахиу орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, нөөлөг салхи ажиглагдах магадлалтай байна.
  • Говийн аймгуудын нутгаар. Энэ сард хур тунадас Дундговь, Дорноговийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүл, хоёрдугаар арав хоногийн сүүлээр дуу цахилгаантай аадар бороо орж, борооны өмнө салхины хурд түр зуур ширүүсэж болзошгүй байна.