Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр 7 хүний шинжилгээнээс коронавирус илэрч, Монгол Улсын хэмжээнд 791 батлагдсан тохиолдол бүртгэгдлээ"

Д.Янжиндулам, ikon.mn
2020 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Эрүүл мэндийн яамны корнавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ШУУД ҮЗЭХ: /2020.11.30/

https://www.facebook.com/iKonNews/videos/1083983692030965

Улсын хэмжээнд өчигдөр нийт 10,308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүний шинжилгээнд коронавирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэв.

Тэрбээр "Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 791 боллоо. Үүнээс өнөөдрийн байдлаар 354 хүн эдгэрээд байгаа бол ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 428 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" хэмээн хэллээ.

"Албан байгууллагууд өрөө, тасалгаандаа 15-20 минут агаар сэлгэлт хийх шаардлагатай"

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр Засгийн газрын шийдвэрээр Улаанбаатар, Сэлэнгэ, Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдлыг сунгаж, бусад аймаг орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор бусад аймаг, орон нутагт олон байгууллага ажиллаж эхэлнэ. Тиймээс ажлын байранд тавигдах эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт хийж, урьдчилан сэргийлэх ёстой.

Эхний ээлжид, албан хаагч, ажилтан бүр амны хаалттай ажилдаа ирэх бөгөөд ажилдаа ирэх үед нь зайлшгүй халууныг нь хэмжиж ажилд нь оруулах хэрэгтэй. Мөн албан бичиг өргөдөл, гомдлын биеэр бус утас болон цахим ашиглаж хийж байх нь халдвар тараахаас сэргийлэх арга юм.

Албан байгууллагууд өрөөн тасалгаандаа 15-20 минут агаар сэлгэлт хийх шаардлагатай. Түүнчлэн хүн хоорондоо гар барихаас зайлсхийх, ариун цэврийн өрөөнд цаг тутамд халдваргүйжүүлэлт хийх арга хэмжээ авах ёстой" хэмээн зөвлөлөө.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.