Сайд болох их хүслээ нууж чадаагүй гишүүд

А.Ням-Өлзий, iKon.mn
2025 оны 6 сарын 12
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатарыг томилох байнгын хороо, чуулганы хуралдаан өнөөдөр болно. Ерөнхий сайдыг томилох асуудал нэгэнт шийдэгдэн албажуулах л үлдээд буй.

Харин Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг хэрхэн өөрчлөн зохион байгуулж, танхимаа хэрхэн бүрдүүлэх нь одоо анхаарал татаад буй асуудал. 

МАН-ын Бага хурлын цөөнгүй гишүүн Засгийн газрыг цомхон болгох нь зүйтэй гэдэг санал дэвшүүлж байсан. Харин нөгөө талд шинээр байгуулагдах Засгийн газар дэд сайдын орон тоог сэргээнэ гэдэг мэдээлэл гараад байгаа. 

Ямартай ч шинэ Засгийн газарт ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний Зориг Ногоон Намын төлөөллийг оруулах яриаг ажил хэрэг болгож байгаа гэдэг мэдээлэл бий. Түүнчлэн өмнөх танхимд ажиллаж байсан Ерөнхийлөгчийн хүн гэдэг сэтэртэй 3-4 сайдыг улираахаар болсон гэдэг мэдээлэл цацагдаад буй. 

Шинэ Ерөнхий сайдын нэр тодрохоос ч өмнө танхимынх нь сайдын нэрс яригдаж, горилогчид ил, далдаар хүслээ илэрхийлээд байсан. Засагт орж ажиллах хүслээ нуугаагүй гишүүдийн байр суурийг хүргэж байна. 

УИХ-д хоёр дахиа сонгогдоод буй Э.Бат-Амгалангаас шинэ Засгийн газарт орж ажиллах уу гэж сэтгүүлч асуухад " "Засгийн газарт орж ажиллахад татгалзаад, айгаад байх юм байхгүй" гэдэг хариулт өгсөн нь олны анхаарал татаад байгаа. Одоогоос хоёр жилийн өмнө чуулганы танхимд согтуу агсарч олонд танигдаж байсан гишүүн өөрийгөө сайд болох бүрэн боломжтой гэж үзэж байгаа бололтой. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин Гадаад харилцааны сайдаар таван жил ажилласан Б.Батцэцэг албан тушаалдаа үргэлжлүүлэн ажиллахаар яригдаж буй сайд нарын нэг. Тэрбээр "Надад санал тавивал үргэлжлүүлээд ажиллана" хэмээн хэлсэн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Харин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрамыг одоо хариуцаж буй чиглэлтэй нь холбон Боловсролын сайдаар томилогдох магадлалтай гэж ярьж буй. "Танд Боловсролын сайдаар ажиллах санал тавивал зөвшөөрөх үү" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр "Сайн мэдэхгүй байна. Гэхдээ яахав би чинь багш хүн" хэмээн хариулсан нь байр суурийг нь бэлхнээ илтгэсэн. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дээрх байр сууринаас эсрэг буюу дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ Соёлын сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Номин зарлав.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тэрбээр "Миний бие дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Засгийн газрын ололт амжилт хамтынх байдаг шиг хариуцлага ч мөн хамтынх байх ёстой. Иймд улс төрийн ёс зүйн хувьд миний бие ч мөн хариуцлага хүлээж, дараагийн Засгийн газарт ажиллах нь зохисгүй гэж үзэж байна" гэсэн юм. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
61
Зураг
ТЭНЭГЛЭЛ
11
Зураг
ХАХА
4
Зураг
ГАЙХМААР
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
84 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг