ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/12/16-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Муайтай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд шигшээ багийн тамирчид 12 медаль хүртжээ
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Муайтай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон Монгол Улсын шигшээ баг тамирчид өчигдөр /2025.12.15/ эх орондоо ирлээ.
Тодруулбал Муайтай боксын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны арванхоёрдугаар сарын 11-14-нд Хонконгт зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Монгол Улсын шигшээ багийн 14 тамирчин оролцож, 6 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Эмэгтэйчүүдийн ангилалд:
- 45 кг-ын жинд Э.Энхжин мөнгөн медаль,
- 48 кг-ын жинд Н.Бадамцэцэг хүрэл медаль,
- 51 кг-ын жинд Ч.Ариун-Энх хүрэл медаль,
- 57 кг-ын жинд Э.Ариунзаяа мөнгөн медаль,
- 60 кг-ын жинд С.Анужин алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн ангилалд:
- 48 кг-ын жинд О.Өнөболд хүрэл медаль,
- 54 кг-ын жинд Н.Цогтгэрэл алтан медаль,
- 57 кг-ын жинд Ц.Амарсанаа алтан медаль,
- 60 кг-ын жинд Б.Амгаланбаяр алтан медаль,
- 63.5 кг-ын жинд А.Адъяа хүрэл медаль,
- 67 кг-ын жинд Б.Гантогтох алтан медаль,
- 71 кг-ын жинд Н.Алтанбаяр алтан медаль тус тус хүртсэн байна.
фото:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
