2025 оны12 дугаар сарын 16, Улаанбаатар хот
М-ийн найзууд дэлхийн 90 гаруй улсад хэрэглэгддэг олон улсын төлбөр тооцооны Apple Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо. Ингэснээр карт болон бэлэн мөнгө ашиглах шаардлагагүйгээр NFC технологийн тусламжтайгаар бүх төрлийн гүйлгээг илүү найдвартай, аюулгүй хийх юм. iPhone, Apple Watch, Mac болон iPad ашиглан зөвхөн Монголд гэлтгүй дэлхийн хаанаас ч худалдан авалт хийх шинэ боломж М-ийн харилцагчдад нээгдэж байна.
Apple Pay-р гүйлгээ хийх үед картын дугаар Apple-н сервер болон төхөөрөмжид хадгалагдахгүй, төлбөр хийсэн мерчантуудад дамжуулагдахгүй тул таны мэдээлэл бүрэн хамгаалагдах юм. Мөн Face ID, Touch ID эсвэл нууц үг ашиглан зөвхөн эзэмшигч баталгаажуулалт хийдэг тул хувийн мэдээлэл болон аюулгүй байдал бүрэн хангагдсан төлбөрийн шийдэл билээ.
Apple Pay-н талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
М банкны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.
Холбоо барих:
Утас: 1800-2929
И-мэйл: hello@m-bank.mn
Вебсайт: www.m-bank.mn
Дассанаас чинь өөр - М банк
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!