Энэ сарын 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас мэдээллээ.
Өвлийн саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг харахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.
Хур тунадас:
- 16-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
- 17-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр,
- 18-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 19-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
- 20-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
- 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
- 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар,
- 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи:
- Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,
- 17-нд Алтайн уулархаг нутгаар,
- 18-нд нутгийн зарим газраар,
- 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур:
- Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30...-35 градус, өдөртөө -20...-25 градус,
- Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -23...-28 градус, өдөртөө -13...-18 градус,
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -9...-14 градус, өдөртөө +1...-4 градус,
- бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус хүйтэн байна.
- 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18-нд цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 18-ныг хүртэл Яармаг-Сонгины орчмоор -23...-28 градус, бусад хэсгээр -18...-23 градус, өдөртөө -8...-13 градус хүйтэн байна. 19-нөөс хүйтний эрч чангарна.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!