"Асуудал оруулж ирсэн сайд нар хариуцлагатай, УИХ-д хүндэтгэлтэй хандах ёстой. Нялх танхил амьтан шиг эмзэглэх хэрэггүй"

Б.Бадамгарав, IKon.mn
2026 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:57 2026/10/02

УИХ-ын намрын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эхний асуудлыг хэлэлцэж дуусав.

Асуудлуудыг бүрэн хэлэлцэж дууссаны дараагаар санал хураалтыг 17:00 цагт нэгтгэж явуулахаар УИХ-ын даргын С.Бямбацогт товлолоо.

Мөн УИХ-ын дарга С.Бямбацогт "Өнөөдөр төсвийн тодотголтой холбоотой нэлээд олон хууль хэлэлцэж байгаа. Асуудлуудаа бүрэн хэлэлцэж дуусаж байж чуулганы хуралдаан өндөрлөнө. Гишүүдийг чуулганы хуралдаанд идэвхтэй оролцохыг хүсье. Төсвийн тодотголыг өнөөдөр хэлэлцэж байж арваннэгдүгээр сарын 1-нээс ахмадын тэтгэвэр, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх хууль эрх зүйн орчин, төмс, хүнсний ногоо гэхчлэн стратегийн бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх боломжтой болно. Тиймээс гишүүд хариуцлагатайгаар чуулганы хуралдаандаа оролцоцгооё. Өнөөдөр чухал хуралдаантай.

Асуудал оруулж буй сайд нар улам их хариуцлагатай, УИХ-даа хүндэтгэлтэй хандах ёстой. Гишүүдийн асууж буй асуулт, хэлж байгаа үгэнд эмзэглэх хэрэггүй. Ачаа даах гэж, ажил хийх гэж, асуудал шийдэх гэж сайд болдог болохоос эмзэг, нялх танхил амьтан шиг эмзэглээд байх хэрэггүй. Сайд нар ажлаа хийх ёстой" гэж сануулав.

14:28 2026/10/02

"Төсвийн зарлагын хяналтын дэд хороог сөрөг хүчнээс бүрдүүлж, тэндээсээ Аудитын байгууллагын удирдлагыг томилмоор байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын нэгдсэн чуулганаар Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авах цаг үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа илэрхийлэв.

Тэрбээр "Идэж уудаг асуудал хүндэрсэнтэй холбоотойгоор Аудитын тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна. Аудитын байгууллагыг эрх баригч нар томилохоор өөрсдөдөө хяналт тавьж чадахгүй байна. Аудитын байгууллагыг сөрөг хүчин нь толгойлж, эрх баригчдын гаргаж буй зарлагад хяналт тавьдаг болох хэрэгтэй.

Төсвийн зарлагын хяналтын дэд хороог сөрөг хүчнээс бүрдүүлж, тэндээс Аудитын байгууллагын удирдлагыг томилдог баймаар байна. Ингэж байж эх захгүй идэж ууж байгаа эрх баригчдын асуудлыг цэгцлэхгүй бол болохгүй нь. Санхүүгийн хариуцлага маш сул байна. Ингэж байж хамжааргатай болно байх. Аудитын байгууллагын хуульд өөрчлөлт оруулж, хэрэг бүртгэх эрхтэй, акт тавиад 2-3 сарын дотор хэрэгжүүлэхгүй бол хэрэг бүртгээд, улсын мөрдөнд өгч, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг чиглэлд орохгүй бол санхүүгийн хариуцлага маш сул байгаа" гэв.

14:15 2026/10/02

Улсын Их Хурал(УИХ)-ын 2026 оны намрын ээлжит чуулганы Баасан гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанаар 

  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Аж үйлдвэр болон худалдаан дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 81 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
  • Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын “Хөдөө аж ахуй дахь хөдөлмөрийн хяналтын тухай” 129 дүгээр конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.06.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
  • Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүн 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 90 минут/
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар болон УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын 13 гишүүн өргөн мэдүүлсэн, нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/
  • Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудал зэргийг хэлэлцэнэ.