АЙЧИ НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ
Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын жүдогийн төрөлд хүнд жингийн медальтнууд тодорлоо.
Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд Б.Гончигсүрэн, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн нар хүрэл медаль хүртлээ.
+100 кг-ын жинд нийт 12 жүдоч өрсөлдөхөд Б.Гончигсүрэн Казахстаны Йерассил Кажыбаевыг цэвэр ялсан ч хагас шигшээд Узбекистаны Муззафарбек Туробоевт ялагдсан юм.
Улмаар хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевыг юүко үнэлгээгээр илүүрхэв.
Харин эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоваг ялснаар хүрэл медаль зүүлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
