АЙЧИ НАГОЯ 2026: Б.Гончигсүрэн, А.Адъяасүрэн нар хүрлийн төлөө барилдана

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг М.Мөнхзул (Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо)

Японд үргэлжилж байгаа Азийн наадмын жүдогийн эрэгтэйчүүдийн 90, -100 кг, +100 кг болон эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг жингийн медальтнууд өнөөдөр тодрох юм.

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд Батхуягийн Гончигсүрэн Казахстаны Ерисал Казыбайевыг ялснаар хэсгийн аварга болсон. Харамсалтай нь Узбекистаны Музаффарбек Туробоевт ялагдлаа.

Ингэснээр хүрлийн төлөө Киргизийн Эмирхан Жолдошказьевтай барилдахаар болжээ.

Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адъяасүрэн Казахстаны Айда Тойшибековаг буулган авсан ч Хятадын Шин Ран Ниүд ялагдсанаар хүрлийн төлөө Узбекистаны Умида Нигматоватай хүч үзэхээр болов.