АЙЧИ НАГОЯ 2026: Жюү жицүгийн Алтангэрэлийн Цагаанбилэг, Ганбаатарын Монголжин нар ХҮРЭЛ медалийн төлөө өрсөлдөнө
Өчигдөр эхэлсэн Азийн наадмын жюү жицүгийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ын медалийн төлөө өрсөлдөх тамирчид тодорчээ.
Энэ жинд нийт 17 тамирчин өрсөлдөхөд Монголын Алтангэрэлийн Цагаанбилэг, Ганбаатарын Монголжин нар хүрлийн төлөө тунаж үлдсэн юм.
Эхний тойрогт хийлсэн А.Цагаанбилэг шөвгийн 16-д Японы Саяака Сүзүкиг нэмэлт цагт ялаад Тайландын Нучанат Сингчаладыг 5:2-оор илүүрхэв. Улмаар хагас шигшээд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Асма Алхосанид нэмэлт цагт ялагдсан юм.
Ингээд хүрлийн төлөө Филиппиний Женна Наполистай хүч үзэхээр боллоо.
Г.Монголжин АНЭУ-ын Шанса Аламериг ялаад Филиппиний Женна Наполисыг ялсан юм. Харамсалтай нь далхиян гурван удаагийн аварга БНСУ-ын Им Эн Жүд дийлдсэнээр хүрлийн төлөө Тайландын Нучанат Сингчаладтай хүч үзэхээр боллоо.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
