Шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих шаардлагагүй гэж үзжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2026 оны 10 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:56 2026/10/02

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал дөнгөж саяхан дууслаа.

Прокуророос оруулж ирсэн түүнийг цагдан хорих саналыг шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Харин түүнд урьд авсан хилийн хориг хэвээр үргэлжлэх аж. 

16:51 2026/10/02

Ерөнхий шүүгч Б.Халиун Б.Баатарын шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авалгүй буцаажээ. Ийнхүү түүнийг цагдан хорих эсэхийг Э.Энхтүвшин шүүгч шийдвэрлэхээр болж байна. Одоогоор шүүх хурал хэвийн үргэлжилж буйг албаны эх сурвалж мэдээллээ.

16:05 2026/10/02

"Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг цагдан хорих эсэхийг шийдэх шүүх хурал Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд үргэлжилж байна. 

Шүүх хурал 13:30 цагт эхлэх товтой байсан боловч Б.Баатар өөрийн биеэр оролцох хүсэлт илэрхийлсэн. Тэрбээр 14:00 цагт тус шүүхийн байранд ирж, шүүх хуралдаан эхэлсэн. Улмаар Б.Баатар өөрийг нь цагдан хорих эсэхийг шийдэх шүүгч Э.Энхтүвшингээс татгалзах хүсэлт гаргажээ. 

Түүний хүсэлтийг тус дүүргийн Ерөнхий шүүгч Б.Халиун хүлээн авч, хэлэлцэж байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Хэрэв шүүгчээс татгалзах хүсэлтийг хүлээн авбал дахин шүүгч томилж хэргийг хэлэлцэнэ. Харин хүсэлтийг нь хүлээж авахгүй бол Э.Энхтүвшин шүүгч цагдан хорих эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

13:29 2026/10/02

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарт энэ оны есдүгээр сарын 25-наас эхлэн хилийн хориг тавьсан.

Өчигдөр түүний өмгөөлөгчид хилийн хоригийг нь цуцлуулах саналыг Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргасан боловч хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр прокурорын байгууллагаас Б.Баатарыг цагдан хорих асуудлыг тус шүүхэд танилцуулахаар болж, шүүх хурал 13:30 цагт эхлэх юм байна.

Нийслэлийн прокурорын газраас "Херо энтертайнмент групп" ХХК-ийн захирал Б.Баатарыг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйл буюу залилах, 18.6.1 дүгээр зүйл буюу мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаад буй. Одоогоор түүнийг ямар үндэслэлээр цагдан хорих асуудлыг оруулж ирж буй талаар мэдээлэл тодорхой болоогүй байна. 