Ирэх 2026 оны 1-3-р сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Өвлийн саруудад төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орж, цасны зузаан нэмэгдэх хандлагатай байгаа ба хаврын саруудад дээрх бүс нутагт хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа тул эрс хүйтрэлт, цасан шуурга зэрэг цаг агаарын болзошгүй аюулаас сонор сэрэмжтэй байж, богино хугацааны цаг агаарын урьдчилсан төлөвийг байнга авч ашиглан, ажлаа төлөвлөхийг зөвлөлөө.
1-р сарын агаарын температурын ОЖД: Баян–Өлгийн нутаг, Увсын хойд болон өмнөд, Завхан, Хөвсгөл, Сэлэнгийн ихэнх, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -26…-32°C, Говь–Алтай, Баянхонгор, Дорноговийн өмнөд, Өмнөговийн ихэнх нутгаар -12...-18°C, бусад нутгаар -18...-26°C хүйтэн байдаг байна.
2026 оны 1-р сарын агаарын дундаж температур: Говь–Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[Д–агаарын температур ОЖД–аас дулаан, Н–агаарын температур ОЖД–ын орчим]
2026 оны 1-р сард агаарын дундаж температур
1-р сар агаарын дундаж температурын ОЖД 1-р сарын хур тунадас ОЖД: Хангайн нурууны төгсгөл, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2026 онд 1-р сарын хур тунадас: Нийлбэр хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–аас бага, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Төвийн зүүн хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
Б–хур тунадас ОЖД – аас бага, Н–хур тунадас ОЖД–ийн орчим, И–хур тунадас ОЖД–аас ахиу
2026 оны 1-р сарын хур тунадас
1-р сарын хур тунадас ОЖД
2-р сарын агаарын дундаж температурын ОЖД: Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөлийн ихэнх, Архангайн баруун, Сэлэнгийн хойд, Төвийн зүүн хойд хэсгээр -22...-28°C, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг болон Өмнөговийн ихэнх нутгаар -8...-14°C, бусад нутгаар -14...-22°C
2026 оны 2-р сарын агаарын дундаж температур: Агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.
[Н–агаарын температур ОЖД–ын орчим]
2026 оны агаарын дундаж температур
2-р сарын агаарын дундаж температурын ОЖД 2-р сарын хур тунадасны ОЖД: Завханы зүүн, Архангайн өмнөд, Хөвсгөлийн баруун хойд, Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр 2–4 мм, бусад нутгаар 0–2 мм ордог байна.
2026 оны 2-р сарын хур тунадас: Нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь–Алтайн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
[И–хур тунадас ОЖД–аас ахиу, Н–хур тунадас ОЖД–ийн орчим]
2026 оны 2-р сарын хур тунадас
2-р сарын хур тунадасны ОЖД:
3-р сарын агаарын дундаж температурын ОЖД: Баян–Өлгийн баруун өмнөд, Увсын хойд, Завханы зүүн, Хөвсгөлийн баруун хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр -14...-18°С, Ховдын хойд болон өмнөд, Говь-Алтай, Дундговийн ихэнх, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дорноговийн нутгаар 0...-6°С, бусад нутгаар -6...-14°С тус тус хүйтэн байдаг байна.
2026 оны 3-р сарын агаарын дундаж температур: Агаарын дундаж температур Дорнодын зүүн, Сүхбаатарын ихэнх, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна
2026-3-р сарын агаарын дундаж температур
3-р сарын агаарын дундаж температурын ОЖД: 3-р сарын хур тунадасны ОЖД: Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Дорнодын тал нутгаар 4–6 мм, бусад нутгаар 0–4 мм ордог байна.
2026 оны 3-р сарын хур тунадас: Сарын нийлбэр хур тунадас Хэнтийн зүүн хэсэг, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.
2026-03-р сарын хур тунадас
3-р сарын хур тунадасны ОЖД: Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!