Уншиж байна ...

30 ЖИЛ, 30 МАШИН, 3 САРЫН ЗЭЭЛИЙГ БИД ДААЯ!

СУРТАЛЧИЛГАА
4 цаг 17 минутын өмнө
Сурталчилгаа

БОСА Холдинг ХХК нь 30 жилийн ойгоо тохиолдуулан “BAIC” брэндийн суудлын автомашины худалдан авагчдад зориулсан онцгой урамшууллаа эхлүүллээ.

Худалдааны салбарт 30 жилийн турш тогтвортой, нэр хүндтэйгээр үйл ажиллагаа явуулж буй БОСА Холдинг ХХК нь 2023 оноос эхлэн БНХАУ-ын тэргүүлэгч автомашин үйлдвэрлэгч BAIC Motors-той албан ёсны хамтын ажиллагааг эхлүүлсэн.

Энэ хүрээнд 2025 оны 1-р сараас эхлэн BAIC брэндийн суудлын автомашинуудыг Монголд оруулж ирж, Монгол орны эрс тэс уур амьсгал, хүнд хэцүү замын нөхцөлд 10 сарын турш бодит хэрэглээнд туршсан билээ. Туршилтын үр дүнд үндэслэн 2025 оны 11-р сарын 15-ы өдрөөс BAIC брэндийг албан ёсоор Монгол Улсад нэвтрүүлээд байна.

зураг
 

ОЙН ХҮРЭЭНД – 3 САРЫН ЗЭЭЛИЙГ БИД ДААЯ!

Эхний 30 автомашины зээлийн эхний 3 сарын төлбөрийг бид бүрэн даана. Мөн таны авсан шинэ автомашинтай хамт:

  • 5 удаагийн үйлчилгээ хийлгэх эрх
  • Өвлийн дугуй
  • Шалавч
  • Бөөн бөөн гарын бэлэгтэй.
зураг
 
зураг
 
зураг
 

ЯАГААД “BAIC” ГЭЖ ?

“BAIC” групп нь 1958 онд байгуулагдсан БНХАУ-ын авто үйлдвэрлэлийн ууган үйлдвэрүүдийн нэг.

FORTUNE Global 500–д 13 жилийн туршид шалгаран явж байгаа бөгөөд 2025 онд 201–р байрт бичигдсэн.

  • БНХАУ–ын ТОП - 4 автомашин үйлдвэрлэгч
  • SUV болон Offroad автомашины өргөн сонголт
  • Бат бөх хийц, ухаалаг жолоодлогын систем, дэвшилтэт батарей технологи

Монголын нөхцөлд бодитоор шалгагдсан чанар, найдвартай байдал.

зураг
 

“BAIC” ХЯТАД МАШИН ХЭР ЧАНАРТАЙ БОЛ?

“BAIC” болон “Mercedes-Benz” нь маш гүнзгий хамтын ажиллагаатай бөгөөд 2005 оноос “Mercedes-Benz” автомашинуудыг, 2013 оноос хөдөлгүүрүүдийг "Beijing Benz Automotive" (BBAC) үйлдвэртэй үйлдвэрлэж эхэлсэн.

Үйлдвэрлэлийн хамтын ажиллагаанаас гадна “BAIC” групп нь “Mercedes-Benz Group”-ийн хамгийн том хувьцаа эзэмшигчдийн нэг.

Илүү нарийвчилбал “Mercedes-Benz”-ийн know-how-г үйлдвэрлэл, инженерчлэл, чанарын удирдлагын системээр дамжуулан шууд нэвтрүүлдэг бөгөөд “BAIC” брэндийн автомашинуудад Бат бөх, аюулгүй кузов, дээд зэрэглэлийн интерьер ба найдвартай электрон систем, тогтвортой, тав тухтай, туулах чадвар гэх мэт зүйлс “Mercedes Benz” туршлага шингэсэн байдаг.

  • Кузов, рам, явах анги - Benz-ийн бат бөх тооцоо, ослын энерги шингээх технологи
  • Интерьер ба тоноглол: Угсралт, электрон систем, чанарын стандарт
  • Үйлдвэрлэл: Германы робот гагнуур, лазер хэмжилт, Quality Gate шалгалт

BAIC & HYUNDAI: ХЯТАДЫН АВТО ЗАХ ЗЭЭЛД ХАМТЫН АЖИЛЛАГАА

“BAIC” ба “Hyundai Motor Company”-ийн хамтын үйлдвэр Beijing Hyundai Motor Co., Ltd. нь 2002 онд байгуулж, хоёр талын 50:50 хувьцаат (хамтарсан үйлдвэрийн) загварыг хэрэгжүүлдэг компани юм. Энэ хамтын ажиллагаа нь хоёр талын хүч, технологи, зах зээлийн туршлагаа нэгтгэсэн амжилттай бизнес загвар юм.

  • Хятадын зах зээлд өндөр өрсөлдөх чадвартай, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн гаргах
  • Электрон хөдөлгүүр, цахилгаан болон ухаалаг автомашинуудын хөгжлийг дэмжих
  • Гадаад зах зээлд экспортлох үйлдвэрлэлийг өргөжүүлэх стратегийг хэрэгжүүлэхэд чиглэсэн.

“BAIC” ба “Hyundai Motor Company”-ийн хамтын ажиллагаа нь өндөр түвшний стратегийн түншлэл, хөрөнгө оруулалт, технологийн солилцоо-г илэрхийлэх бөгөөд Хятадын зах зээлд ирээдүйн автомашин үйлдвэрлэлийн шинэ үеийг хамтдаа бүтээх томоохон үйл явц болж байна.

зураг
 
зураг
 

“BAIC” брэндийн албан ёсны дистрибьютор BOSA Motors–Showroom-р зочлоод “BAIC” брэндийн шинэ машиныхаа 3 сарын зээлийг төлүүлээд аваарай.

Байршил: Төв гандан хийдээс “Баруун 4 зам” ороход “БОСА МОТОРС” SHOWROOM

Утас: +976 7500-4488, 9903-3462, 9902-2680

Facebook: BAIC Mongolia – BOSA Motors

зураг
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.