Энэ сарын 26-наас Цонжинболдог орчимд нийтийн тээврийн автобус зогсдог болно
Х:17 "Улаанбаатар-Төв аймгийн Эрдэнэ сум-Багануур" чиглэлийн автобусыг Цонжинболдог орчимд зогсоох (урд, хойд) зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг байршуулжээ.
Ингэснээр энэ сарын 26-ны өдрөөс Цонжинболдог дээр нийтийн тээврийн автобус зогсдог болох юм байна.
Х:17 чиглэлийн автобусанд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж зорчино.
Харин автобусны буудлын байгууламжийг ирэх жил барихаар төлөвлөжээ.
Гадаад, дотоодын иргэд, жуулчид ч "Тэнгэр плаза"-аас Цонжинболдог чиглэлд зорчих боломжтой болж байна хэмээн Нийслэлийн Нийтийн Тээврийн Бодлогын Газраас мэдээллээ.
Улаанбаатар хотоос зүүн хойд зүгт 54 километрийн зайтай, Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, хатан Туулын өвөр хөндийг Цонжинболдог хэмээн нэрлэдэг билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
