Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай Багануур дүүрэг рүү нийтийн тээврийн автобус явж эхэлжээ
Нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн мөнгөөр БНХАУ-ын “Yutong Bus” ХХК-д үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авч, Багахангай дүүрэг рүү өнгөрсөн долоо хоногт явдаг болсон бол өнөөдрөөс Багануур-Улаанбаатар чиглэлд эхний ээлжийн хоёр автобус үйлчилгээнд явж эхэлжээ.
Багануур дүүрэг нь Улаанбаатар хотоос 130 километрийн зайтай бөгөөд нийтийн тээврийн автобусанд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг төлж зорчино.
Автобусны чиглэл: Х:17 Улаанбаатар /Тэнгэр плаза/-Багануур /Хэрлэн худалдааны төв/ эцсийн зогсоол
Зогсоолууд:
- Тэнгэр плаза
- Баянзүрхийн шалган бүртгэх товчоо
- Налайхын дунд 2
- Налайхын дунд 1
- Эрдэнэ сум
- Баяндэлгэр сум
- Багануур 2-р хороо, Хэрлэн худалдааны төв, 25-р байрны зогсоол, Ахиц 2-р зогсоол, Жаргалант 2-р зогсоол, Жаргалант 1-р зогсоол, Жаргалантын эцсийн зогсоол, Байдлаг 1-р зогсоол, Эрин сургууль, Тогос-Уул 1-р зогсоол, Тогос Уул эцсийн зогсоол байна.
Цагийн хуваарь:
- Багануураас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30
- Улаанбаатарт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00
- Улаанбаатараас хөдлөх цаг - 08:30, 11:30, 14:30, 17:30
- Багануурт ирэх цаг - 11:00, 14:00, 17:00, 20:00
Рейсийн тоо: Өдөрт дөрвөн удаа явна.
ZK6117H загварын автобус нь 45 хүний суудалтай юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
