Багахангай дүүрэг рүү нийтийн тээврийн автобус том хүнд 8,000, хүүхдэд 4,000 төгрөгөөр үйлчилж эхэллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2025 оны 4 сарын 28
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын “Yutong Bus” компанийн үйлдвэрээс худалдаж авсан “ZK6117H” загварын 10 автобуснаас Багахангай дүүрэг рүү үйлчилгээнд явуулж эхэлжээ.

Тус чиглэлд том хүн 8,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчих тарифтай бол автобус Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр, Тэнгэр плазагаас хөдөлж, Багахангай эцсийн зогсоол байна.

Багахангай дүүрэг рүү нийтийн тээврийн автобус явах цагийн хуваарь:

Багахангайгаас хөдлөх цаг-09:00, 13:30, 17:30

Улаанбаатарт ирэх цаг-10:30, 15:00, 19:00

Улаанбаатараас хөдлөх цаг-11:00, 15:30, 19:30

Багахангайд ирэх цаг-12:30, 17:00, 21:00

Цагийн хуваарийн дагуу өдөрт 3 удаагийн рэйс хийнэ.

Автобусны зогсоолууд: 

  1. Баянзүрх шалган нэвтрүүлэх товчоо
  2. Оргил- Налайх
  3. 86-р үйлдвэр
  4. Багахангай дүүргийн 2-р хорооны зогсоол 

“ZK6117H” загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай байна.

Багахангай дүүрэг нь Улаанбаатар хотооос 90 километрийн хол зайд байршдаг билээ.