АЙЧИ НАГОЯ 2026: Дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараатай уралдаанд Г.Энхжин 17 дугаар байр эзэллээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
24 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг М.Лхагвасүрэн

Японд үргэлжилж байгаа Азийн наадмын дугуйн эмэгтэйчүүдийн бөөн гараа өнөөдөр боллоо. 

Нийт 17 улсын 40 дугуйчин оролцсон уралдаанд Монголоос Г.Энхжин, Ц.Солонго нар хурд сорив. 

БНХАУ-ын тамирчин Гуо Ли 2:50:05 цагаар алтан медаль хүртсэн бол Афганистаны Фариба Хашими мөнгө, Хонконгийн Ие Вин Лен хүрэл медаль зүүлээ.

Харин манай дугуйчдаас Г.Энхжин 2:55:52 цагаар замаа дуусгаснаар 17 дугаар байр эзэлсэн бол Ц.Солонго тогтоосон хугацаанд замаа дуусгаж чадаагүй байна. 

Өдгөө 23 настай Фариба Хашими энэ удаагийн тэмцээнд мөнгөн медаль зүүснээр Афганистан улсынхаа түүхэнд шинэ хуудас бичлээ. Тэрбээр дугуйн төрлөөр эх орондоо Азийн наадмын медаль авчирсан анхны тамирчин болов.