"Антибиотикийг хэтрүүлэн болон зохисгүй хэрэглэх нь эмэнд тэсвэртэй супер нян үүсэхэд нөлөөлөх эрсдэлтэй"
Эмийг зөв сонгож, зөв тунгаар, зөв хугацаанд хэрэглэж хэвших нь эмчилгээний үр дүнг нэмэгдүүлж, эмийн гаж нөлөө болон эмэнд тэсвэржилтээс сэргийлэх чухал алхам гэдгийг Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс зөвлөлөө.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тооцоолсноор дэлхий даяар хэрэглэж буй эмийн талаас илүү хувь нь зохисгүй жороор бичигдэх, олгогдох эсвэл борлуулагдах тохиолдолтой байна.
Эмийг зохисгүй хэрэглэх нь хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн нийт зардлын 70 хүртэлх хувийг үр ашиггүй зарцуулахад хүргэж болзошгүй.
ЗӨВЛӨМЖ:
- Эмчийн заавар, жорын дагуу эмээ хэрэглэх
- Эмийг өөрийн дураар сонгон хэрэглэхгүй байх
- Эмийг зөв тунгаар, зөв хугацаанд хэрэглэх
- Эмийг зааврын дагуу зөв хадгалах
- Эмийн гаж нөлөө илэрвэл эмч, эм зүйчид мэдээлэх
- Антибиотикийг зөвхөн эмчийн зааврын дагуу хэрэглэхийг тус тус зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
