Халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртдөг 390 айлыг нүүлгэжээ
Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 36-45 байршилд 596 га талбайд халиа тошин үүсэх эрсдэлтэй байдаг.
Дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт халиа, тошин үүсэх эрсдэлтэй бүс дэх газар ашиглалтын судалгаагаар зөвшөөрөлтэй 1,110, зөвшөөрөлгүй 67 хашаа, нэгж талбар байгаа аж. Үүнээс 2026 онд үер, халиа тошингийн эрсдэл, нөлөөлөлд өртөх 390 айл өрх, нэгж талбарыг чөлөөлжээ.
Халиа тошин жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-наас үүсэж, өвлийн улирал, хаврын эхэн саруудад үргэлжилдэг бөгөөд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, онцгой байдлын албад, инженерийн хангамжийн байгууллагууд халиа тошин үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэж мэдэгдэв.
Нийслэлд халиа тошин үүсдэг байршлууд:
- Баянзүрх дүүргийн 5, 13, 22 дугаар хороо, Зүүн уулын суваг
- Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000 1-р суваг
- Чингэлтэй дүүргийн 11,12 дугаар хороо, Дэнжийн 1000 3-р суваг
- Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо
- Чингэлтэй дүүргийн 13,14 дүгээр хороо, Хайлаастын суваг
- Сонгинохайрхан дүүргийн 9, 26, 35 дугаар хороо, Толгойтын гол
- Сонгинохайрхан дүүргийн 19, 27 дугаар хороо, Толгойтын суваг
- Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Ногоон нуурын үерээс хамгаалах байгууламж
- Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэйн суваг
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Сэлбэ голын даланд халиа тошин үүсдэг байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
