Халуун шөл, шинэхэн кимчи, дээд зэрэглэлийн гоймонтой бэлэн хоолны хорхойтнуудын хүслэнт амт HANGO
Нийтлэлч: Заримдаа бэлэн хоолоор өлсөөд, часхийсэн чанга амт мэдэрмээр болдог доо. Хүйтэн сэрүүний улиралд халуун ногоотой бэлэн хоол бол бас л сайхан шүү дээ.
Энэ намрын эхний хүйтнээр HANGO нэртэй бэлэн хоолтой таарлаа, хуурай чинжүү биш, шинэхэн кимчитэй байгаа нь үнэхээр их таалагдлаа.
Уут савыг нь задлангуут шинэхэн кимчиний үнэр хамар цоргиж, солонгос хоолны арааны шүлс асгарам аатай амт тагнайд амтагдсаныг яана. Чухам халуун шөл, халуун кимчи, дээд зэрэглэлийн гоймон гээд бэлэн хоолны хорхойтнуудын хүслэнт амт мөн дөө.
За дээр нь дахиад нэг бэлэг хамт задарсан. Тэр нь вон хожих эрх буюу мөнгөн дүнтэй улаан карт гараад ирвэл яах уу? 10 уут бүтээгдэхүүн тутамд нэг карт гарч ирнэ гэхээр аз байвал од шүүрнэ ээ л гэсэн үг юм билээ.
Мөнгөн дүнтэй картаа атгаад Грийн Группийн байрыг зорьж, тухайн эрхийн бичгийн улаан картаа вон болгоод авна гэж байна.
Хүйтэн өдөр кимчитэй халуун шөлтэй, дээр нь хожилтой гэхээр зүгээр үү? Аягандаа халуун шөлтэй, аз таарвал халаасандаа 1,000-50,000 вонтой.
HANGO бэлэн гоймон мөөгтэй, кимчитэй гээд хоёр төрөл юм билээ, хамгийн сүүлийн үеийн технологиор үйлдвэрлэсэн, бэлэн хоолны зах зээлд эргэлт авчирсан бүтээгдэхүүн гээд байгаа юм даа. Амт, аз хоёр нэг уутанд багтсан гэхээр бүүр гоё!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
