Британийн Цог Жавхлант III Чарльз Хаан монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ
Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Батсүмбэрийн Мөнхжин 2026 оны аравдугаар сарын 22-ны өдөр Британийн Цог Жавхлант III Чарльз Хаанд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Элчин сайд Б.Мөнхжин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Цог Жавхлант Хаанд уламжилж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын чухал түнш, ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улстай харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.
Цог Жавхлант III Чарльз Хаан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, монголын ард түмэнд сайн сайхныг хүслээ гэж Гадаад Харилцааны Яамнаас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
