Энэ амралтын өдрүүдээр тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50% байна

М.Батчимэг, ikon.mn
9 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ сарын 26-27-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орох магадлал 50% байгаа талаар Цаг уурын байгууллагаас мэдээллээ.  

Есдүгээр сарын 28-29-нд Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын газар тариалангийн бүс нутгаар цас орох магадлал 90% байна. 

Иймд тариаланчид та бүхэн

  • Нойтон цас орох төлөвтэй өдрүүдээс өмнө таримал ургамлын ургалтын нөхцөлөөс хамааран ангилан хадах болон шууд хураалтын ажлыг тохиромжтой үед нь цаг алдалгүй гүйцэтгэх;
  • Ургац хураалтын техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангах;
  • Хураасан үр тариаг чийг авах, муудахаас сэргийлж стандартын дагуу хатаах, хадгалалтад оруулах;
  • Үр тариа, төмс, хүнсний ногооны хураалт, тээвэрлэлтийн явцад чийг, хүйтнээс хамгаалах арга хэмжээ авах;
  • Хураалтад комбайны эд ангийн тохируулгыг тааруулан эртнээс бэлтгэх; 

Хураалтын дараах талбайн үлдэгдэл болон хураалттай холбоотой ажлыг цаг агаарын нөхцөлтэй уялдуулан төлөвлөхийг зөвлөв.