"ЗГ-ын нөөц сангаас ₮1 тэрбумыг гаргаж унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага авах асуудлыг маргаашийн хуралдаанаар шийднэ"

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн /БОУАӨ/-ийн сайд Ц.Сандаг-Очир баавгайтай холбоотой асуудлаар мэдээлэл өглөө. 

Хэнтий аймагт орж ирсэн баавгайд задлан хийхэд хоол тэжээлийн дутагдалтай, хорхойтсон баавгай орж ирсэн байна гэх задлангийн дүн шинжилгээ гарчээ. Нэлээд ядруу тарга тэвээрэг авч чадаагүй, зарим баавгайнууд шарх сорвитой байна гэв. 

Маргааш Засгийн газрын хуралдаанд Засгийн газрын нөөц сангаас 1 тэрбум гаруй төгрөг гаргаж унтуулдаг буу болон зайнаас цацдаг цацлага авахаар мөн бензин шатахууны зардал, хоол тэжээлийн зардлыг гаргах асуудлыг танилцуулах ба нэг унтуулгын буу 32 сая төгрөгтэй байна гэв. Мөн аймгуудад буу авч өгөх асуудлыг шийднэ гэв. 

Баавгай 30-40км-т үнэрлэх чадвартай учраас суурин газруудын хогийг үнэртэж орж ирж байгааг онцлов. Хоол тэжээлийн хувьд самар, жимс болон зарим тохиолдолд мах авч тавьдаг аж.  

ОХУ-аас буюу 6,000 гаруй км-ийн цаанаас наашаа орж ирэх бололцоо хомс ба гол шалтгаан нь хоол тэжээлийн дутагдал байна гэсэн дүгнэлтэд хүрчээ. Мөн хуулиар агнахыг хязгаарласан учраас тоо толгой нэмэгдсэн байх магадлалтай гэлээ.  

Баавгайтай таарсан тохиолдолд:

  • Ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газар 72720303
  • Ажлын бус цагаар Нийслэлийн Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд яаралтай мэдэгдэнэ үү.