“ЖДБ-ийн хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлд нийцсэн ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
1 минутын өмнө
Сурталчилгаа
зураг
 

Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сан (Canada Fund for Local Initiatives – CFLI)-гийн дэмжлэгтэйгээр Хөгжлийн Шийдэл ТББ-ын санаачлан 2 дахь жилдээ хэрэгжүүлж буй “ЖДБ-ийн хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлт, хөгжлийн бэрхшээлд нийцсэн ухаалаг менежментийг бэхжүүлэх нь” төслийн танилцуулах арга хэмжээ боллоо (#2026-09-18).

Төслийн гол зорилго нь Монголын жижиг, дунд бизнесүүдийг хөгжлийн бэрхшээлд ээлтэй, хүртээмжтэй орчин, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ухаалаг менежменттэй байгууллага болгон хөгжүүлэхэд чиглэж байна.

Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэднийг асран хамгаалагчид болон туслахуудын хөдөлмөр эрхлэлтийн орчинд бодит өөрчлөлт авчрахыг зорьж байгаа бөгөөд Монгол Улсад Нил ягаан болон Асрахуйн эдийн засгийн (Purple and Care Economy) хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм. Төсөл нь Улаанбаатар хот болон орон нутагт Дундговь, Өмнөговь аймагт хэрэгжинэ.

зураг
 

Нээлтийн үйл ажиллагаанд Канадын Элчин сайдын яам, Нийслэл болон орон нутгийн холбогдох төрийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн иргэний нийгмийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчийн төлөөлөл тус тус оролцлоо.

Канадын Засгийн газрын Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн менежер хатагтай С.Мөнхзул тус арга хэмжээг нээж үг хэлэхдээ:

“Орон нутгийн санаачилгыг дэмжих Канад сангийн тэргүүлэх чиглэлийн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалж, дэмжихийн зэрэгцээ хүртээмжийг хүн бүрд хүргэхэд чиглэдэг. Хөгжлийн Шийдэл ТББ нь дунд жижиг, дунд бизнесийн орчинд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчид, туслахуудад илүү нээлттэй, хүртээмжтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд үр дүнтэй аргачлалаар 2025 онд Канад сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээрээ харуулан, бид уг төслийн санаачилгыг  2 дахь жилдээ дэмжин ажиллаж байна” хэмээн онцоллоо.

зураг
 

Арга хэмжээний үеэр төслийн үйл ажиллагааг оролцогч талуудад дэлгэрэнгүй танилцуулж, үүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний асран хамгаалагчдын хөдөлмөр эрхлэлтийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд ЖДБ-үүдэд ухаалаг менежментийн аргачлалыг нэвтрүүлэхэд чадавхжуулах сургалт, менторшип дээр санал солилцов.

Монголын жижиг, дунд бизнесүүдийн хүртээмжтэй хөгжлийг шинэ шатанд гаргаж, хөгжлийн бэрхшээлийг саад бус харин инновацын эх сурвалж гэдгийг тодорхой харуулах маш чухал төсөл ийнхүү албан ёсоор хэрэгжиж эхэллээ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.