Өөрсдөө яндангаа хөөлөх боломжгүй болон зорилтот бүлгийн өрхүүд "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв"-д хандахыг зөвлөв

Д.Янжиндулам, ikon.mn
3 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Халаалтын улирал эхэлсэн энэ үед яндангаа хөөлөх, зуух болон ханан пийшингийн бүрэн бүтэн байдлыг шалгаж битүүмжийг сайжруулах, өөрсдөө хөөлөх боломжгүй болон зорилтот бүлгийн өрхүүд "Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв" ОНӨААТҮГ-ын 7011-9410 дугаарт дуудлага өгч засвар үйлчилгээ авахыг зөвлөв.

Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төвийнхөн угаарын хий мэдрэгч төхөөрөмжөөс ирэх дохиог хянан угаарын хийн эрсдэлээс сэргийлэхээс гадна, айл өрхүүдийн яндан, зуухыг хөөлөх, стандарт хангахгүй ханан пийшинг буулган шинээр барьж өгөх үйлчилгээг үзүүлдэг байна. Яндангийн таталт муу байх эсвэл сойлтыг хаах нь угаартах эрсдэлийг бий болгодог аж.

Сүүлийн гурван жилийн байдлаар нийт 

  • 2023 онд - 3,184 хүн,
  • 2024 онд - 2,830 хүн,
  • 2025 онд - 2,267 хүн угаартжээ. Угаартсан иргэдээс 2023 онд 63 хүн, 2024 онд 53, 2025 онд 30 хүн амиа алдсан байна.

Нийслэл хотод энэ сарын 15-наас эхлэн шахмал түлшийг борлуулалтын 446 цэгээр худалдаанд гаргаад буй. Харин эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны айл өрхийг дулаанаар бүрэн хангасан гэж "УБДС" ТӨХК-аас мэдээлээд байна.

Шахмал түлш худалдаалж байгаа цэгүүдийн байршил:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг