Ч.Мэндбаяр: Маргааш айл өрхүүдийн халаалт өгөхөд бэлэн. Өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай үргэлжилж байгаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна.
Энэ үеэр нийслэлийн иргэдийн хаврын хэрэглээнд зориулан мах нөөцлөх ажил ямар шатанд байгааг болон өвөлжилтийн бэлтгэлийн талаар НИТХ-ын төлөөлөгч Т.Отгонсүрэн тодрууллаа.
Үүнд НИТХ-ын төлөөлөгч Ч.Мэндбаяр "Нийслэлийн Хөдөө аж ахуйн байгууллагаас мах бэлтгэлийн тендер зарлахад 21 аж ахуйн нэгж оролцсон. Үүнээс 19 нь тендерт тэнцээд байгаа. Өнөөдрийн хувьд банк руу шилжсэн бөгөөд таван аж ахуйн нэгжийнх нь зээл гарч, 3,000 тонн мах бэлтгэх зөвшөөрлөө авсан. Цаашид үе шаттайгаар аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл гарах болно. 10-11 дүгээр сард нөөцийн мах бэлтгэл дуусах болов уу.
Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 83 хувьтай үргэлжилж байна. Өнөөдрөөс ус дулаан дамжуулах төвүүд дүүргэлтээ хийснээр маргаашаас айл өрхүүдийн халаалтыг тавина. Аравдугаар сарын 1-нд аж ахуйн нэгжүүдийн халаалтыг өгнө" гэж хариулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
