Нийслэлийн 2025 оны төсвийн орлого төлөвлөсөн дүнгээс 396.9 тэрбум төгрөгөөр буурчээ
11:46 2026/09/14
Хурлаар нийслэлийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа.
Аудитын дүгнэлтээр нийслэлийн төсвийг 2025 онд дөрвөн удаа тодотгож, нийтдээ 4 их наяд 222.9 тэрбум төгрөгийн орлоготой байхаар баталсан ч 3 их наяд 826 тэрбум төгрөгийн орлоготой байсан буюу 90.6 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
Дурдсан хугацаанд нийслэлийн төсвийн орлого 396.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүүгийн орлого, торгууль зэргийн орлого төлөвлөснөөс буурсантай холбоотой байна.
Түүнчлэн аудитын дүгнэлтээс онцлох өөр нэг зүйл нь орон нутгийн өмчит аж ахуйн удирдлагын урамшуулалтай холбоотой байв. Тухайлбал ашигтай ажилласан орон нутгийн өмчит есөн аж ахуйн нэгжийн удирдлагуудад зорилтот түвшингээс давсан, бодит ашгийн 20 хүртэл хувиар буюу хэт өндөр урамшуулал олгохоор шийдвэрлэж, алдагдалтай ажилласан 31 байгууллага нь алдагдал бууруулах арга хэмжээ аваагүй байгаа гэв.
Аудитын дүгнэлттэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Нийт 31 байгууллага алдагдалтай ажилласан байна. Гэтэл удирдлагууд нь өөрсдөдөө зориулж өндөр урамшуулал авдаг, 5.5 саяас 12 сая төгрөгийн цалин авдаг. Ямар шалгуураар ийм хэмжээний цалин хангамж авдаг вэ. Энэ хэмжээндээ иргэд, олон нийтийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ" гэж асуулаа.
Үүнд нь НЗДТГ-ын дарга Ү.Ганболд "Алдагдалтай ажилласан байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн. Мөн үе шаттай сургалтууд зохион байгуулж байна. Удирдлагуудын цалинг та сая хэллээ. Цалин хөлсний хэмжээг Монгол Улсад мөрдөж буй дүрэм журмын хүрээнд тогтоосон. 2025 онд Нийслэлийн өмчит байгууллагуудын цалин хөлсний доод хэмжээг тогтоосон" гэлээ.
10:28 2026/09/14
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус XIV хуралдаан болж байна.
Хуралдаанаар
- Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай ( I хэлэлцүүлэг )
- Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай ( I хэлэлцүүлэг)
- Нийслэлийн гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх тухай
- Нийслэлийн дотоод үнэт цаас гаргахыг дэмжих тухай
- “Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө”-нд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ( I хэлэлцүүлэг )
- Нийслэлийн өмчөөс 2026 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай ( I хэлэлцүүлэг)
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай
- Төрийн дээд шагналд тодорхойлж, уламжлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
11:46 2026/09/14
Хурлаар нийслэлийн 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлийг танилцууллаа.
Аудитын дүгнэлтээр нийслэлийн төсвийг 2025 онд дөрвөн удаа тодотгож, нийтдээ 4 их наяд 222.9 тэрбум төгрөгийн орлоготой байхаар баталсан ч 3 их наяд 826 тэрбум төгрөгийн орлоготой байсан буюу 90.6 хувийн гүйцэтгэлтэй байжээ.
Дурдсан хугацаанд нийслэлийн төсвийн орлого 396.9 тэрбум төгрөгөөр тасарсан нь хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хүүгийн орлого, торгууль зэргийн орлого төлөвлөснөөс буурсантай холбоотой байна.
Түүнчлэн аудитын дүгнэлтээс онцлох өөр нэг зүйл нь орон нутгийн өмчит аж ахуйн удирдлагын урамшуулалтай холбоотой байв. Тухайлбал ашигтай ажилласан орон нутгийн өмчит есөн аж ахуйн нэгжийн удирдлагуудад зорилтот түвшингээс давсан, бодит ашгийн 20 хүртэл хувиар буюу хэт өндөр урамшуулал олгохоор шийдвэрлэж, алдагдалтай ажилласан 31 байгууллага нь алдагдал бууруулах арга хэмжээ аваагүй байгаа гэв.
Аудитын дүгнэлттэй холбоотойгоор НИТХ-ын төлөөлөгч О.Зундуйдорж "Нийт 31 байгууллага алдагдалтай ажилласан байна. Гэтэл удирдлагууд нь өөрсдөдөө зориулж өндөр урамшуулал авдаг, 5.5 саяас 12 сая төгрөгийн цалин авдаг. Ямар шалгуураар ийм хэмжээний цалин хангамж авдаг вэ. Энэ хэмжээндээ иргэд, олон нийтийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ" гэж асуулаа.
Үүнд нь НЗДТГ-ын дарга Ү.Ганболд "Алдагдалтай ажилласан байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг албан бичгээр хүргүүлсэн. Мөн үе шаттай сургалтууд зохион байгуулж байна. Удирдлагуудын цалинг та сая хэллээ. Цалин хөлсний хэмжээг Монгол Улсад мөрдөж буй дүрэм журмын хүрээнд тогтоосон. 2025 онд Нийслэлийн өмчит байгууллагуудын цалин хөлсний доод хэмжээг тогтоосон" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
