ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2025/10/29-НД НИЙТЛЭГДСЭН
"Яндангийн таталт муу байх эсвэл сойлтыг хаах нь угаартах эрсдэлийг бий болгодог"
IKON.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Түлшийг шатааж эхлэх үед болон гал бөхөх үед угаарын хий хамгийн ихээр ялгардаг. Энэ үед яндангийн таталт сайн байх ёстой талаар Нийслэлээс дараах зөвлөгөөг өглөө.
Зууханд ялгарсан угаарын хий яндангийн таталтаар гадаад орчинд цацагдаж сарнидаг байна. Яндангийн таталт муу байх эсвэл сойлтыг хаах нь гэр дотор угаарын хий ялгарч угаартах эрсдэлийг бий болгодог аж.
Иймд хэрхэвч яндангийн сойлтыг хааж болохгүй гэдгийг анхаарууллаа.
ВИДЕО:
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
