Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг хэлэлцэж байна

Н.Эрхбаяр, iKon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

14:11 2026/09/22

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Өнөөдрийн хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилох асуудлыг Ерөнхий сайд танилцуулж байна. Шинээр томилогдох гэж буй сайдаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа УИХ-д тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжиж эхэлнэ.

Г.Тэмүүлэнгийн танилцуулга:

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 2003 онд АНУ, American university сургууль, олон улсын харилцааны бакалавр
  • 2005 онд АНУ American university сургуулийг Олон улсын удирдлагын магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2006 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтэн
  • 2007 онд Ашигт малтмал, газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтэст ахлах мэргэжилтэн
  • 2008-2009 онд Ашигт малтмал газрын тосны газрын Гэрээлэлтийн хэлтсийн дарга
  • 2009-2014 онд Төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” ХХК-д дэд захирал
  • 2013-2015 онд “Оюутолгой” ХХК-нд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүн
  • 2014-2015 онд Монгол Улсын Уул уурхайн яамны дэд сайд
  • 2015 оноос Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч
  • 2015 оноос Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2022-2024 онд Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ВИДЕО: