ФОТО: Сайдын томилгоон дээр нүүр нүүрээ харж буй 30:38-ынхан
Монгол Улсын Их Хурлын чуулганд Засгийн газрын гишүүнийг танилцуулж байна.
Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлсэн. Тэрбээр бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрөгч Пүрэв гарагт шинээр томилж буй танхимын гишүүнээ УИХ-д танилцуулаар товлосон байв. Гэвч гишүүдийн ирц бүрдээгүй тул өнөөдрийг хүртэл хойшилсон.
Энэ хугацаанд эрх баригч нам 30:38 гэх дотоод хуваагдлаа улам бүр батлан харуулав.
Харин өнөөдөр чуулганы танхимд гишүүд цөөхөн, хоосон суудал олон байгаа хэдий ч Г.Тэмүүлэнг хуулийн сайдаар томилохоор нэг танхимд зэрэгцэн сууж, өөд өөдөөсөө харан асуулт асууж, хариулт өгөн суугаа нь энэ юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
