Уншиж байна ...

"Гал унтраах, цагдаа, эмнэлгийн машинуудыг хороолол, хотхон руу нэвтэрдэг чиптэй болгоно" гэлээ

Д.Янжиндулам, ikon.mn
1 цаг 55 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэл хотын бүх хотхон, хорооллын орц, гарцыг чөлөөлж, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машин шууд нэвтэрдэг болгохоор төлөвлөжээ.

Мөн өндөрлөг 16-19 байршилд камер тавьж, хаана гал түймэр гарч байгааг хиймэл оюун ухаан ашиглаж шуурхай арга хэмжээ авдаг болох гэнэ. 

Энэ тухай Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн болон НИТХ-ын дарга А.Баяр "Нийслэл хотын хотхон, хорооллууд руу орох, гарах замыг тогтмол чөлөөлж байна. Барилгын компаниуд барилга барихдаа гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудад зориулж хороолол, хотхон руу нэг онгойлтоор нэвтрэх чипийн системийг суурилуулах ёстой.

Ирэх жил чипээр онгойхгүй байгаа бүх газрын байршлыг тодорхойлж гал унтраах анги, цагдаа, эмнэлгийн байгууллагуудын тусламж үйлчилгээний машинуудыг хороолол, хотхон руу нэвтэрдэг чиптэй болгоно" гэв.

Гал түймэр унтраах ангийн менежментийг сайжруулах тухайд "Ирэх жил Улаанбаатар хотын өндөрлөг 16-19 байршилд камер суурилуулж, галын машинуудыг GPS болон хиймэл оюун ухаанд холбоно. Ингэснээр гал сөнөөгч нар аль замыг сонгож, ослын газар очихыг шийднэ. Галын машин дээр 360 градус эргэдэг камертай байх ёстой. Үүний дараа дрон нисгэж галын нөхцөл байдлыг харж, аль талаас нь орж гал унтраахыг мэднэ. Гал сөнөөгч нар угаартаж байгааг мэдэхгүй өнгөрөх эрсдэлтэй учир галын менежментийг сайжруулж, аюулаас урьдчилан сэргийлнэ" хэмээн ярилаа.