Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаар мэдээлэл хийж байна.
ШУУД ҮЗЭХ: /2021.01.14/ (Бичлэг харагдахгүй бол ЭНДЭЭС үзэх боломжтой)
“Өнгөрсөн 24 цагийн хугацаанд манай улсад коронавируст халдварын тохиолдол 10-аар нэмэгдлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 1,479 боллоо. Үүнээс 909 хүн эдгэрээд байгаа бол 559 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд нийт 15,899 хүнд коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд дээрх 10 тохиолдол илэрсэн.
Шинээр батлагдсан тохиолдлуудын 9 нь Улаанбаатар хотод гараад буй голомтуудын хавьтлуудаас бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь гаднаас зөөвөрлөгдсөн буюу Афганистанаас ирсэн энхийг сахиулагч байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!